Ковид-19

Тажикстан Улсын Эрүүл Мэндийн Яамнаас 4-р сарын 30-нд анхны ковид-19-ын тохиолдол бүртгэгдэж өнөөдрийн байдлаар нийт 128 иргэн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.

Харин халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 4 хоногийн дараа буюу 5-р сарын 3-ны өдөр анхны нас баралт бүртгэгджээ. Тодруулбал, халдвар авсан иргэний хоёр нь нас барсан тухай нийслэл Душанбе хотын хэвлэлүүд мэдэгдсэн байна. Тажикстан Улстай хилэлдэг Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улсад халдварын тохиолдол багагүй нэмэгдсээр байгаа юм.