ФРАНЦ: Урлагийн бүтээлүүдийг хууль ёсны эздэд нь эргүүлэн өгөх хууль баталлаа

Үйл явдал

Франц улс Дэлхийн 2-р дайны он жилүүдэд нацистын дэглэмд хураагдан, дээрэм тонуулын аргаар ирсэн урлагийн хосгүй бүтээлүүдийг хууль ёсны эздэд нь эргүүлэн өгөх хууль баталжээ. 

Францын парламент дайны он жилүүдэд еврей гэр бүлүүдээс дээрэмдэн тоногдсон урлагийн бүтээлүүдийг эздэд нь өгөх хуулийг дэмжсэн байна.  

Хууль батлагдсанаар Францын төрийн мэдлийн музей, сан хөмрөгт хадгалагдаж байгаа урлагийн 15 сор болсон бүтээлийг хууль ёсны эзэд, тэдний өв залгамжлагчдад шилжүүлэн өгөхөөр болжээ. Тэдний дотор Марк Шагалын нэртэй бүтээл байгаа юм. Энэ бүтээлийг нацистуудын хулгайлсан урлагийн бүтээлийн араас эрэл хайгуул хийдэг Канадын иргэн олж, 8 жилийн туршид энэ зураг хулгайлагдсан бүтээл болохыг нь батлахаар ажиллажээ. Улмаар Марк Шагалын зургийг 1942 оны үед Польшийн еврей Дэвид Сандер гэх хүнээс нацистууд хүчээр авч, Сандерыг гэр бүлийнх нь хамтаар Аушвиц хорих лагерьт хорьжээ. Хорих лагерьт түүний эхнэр охин нь нас барж, дайнаас амьд мэнд үлдсэн Сандер 1962 онд түүний эзэмшилд байсан урлагийн бүтээлийн нацистууд дээрэмдсэн талаар Германы засгийн газарт гомдол гаргаж байжээ. Тэгвэл сүүлд Францаас илэрсэн зургийг Сандерын 5 ач зээ нарт нь хууль ёсны дагуу шилжүүлэн өгөхөөр болсон байна.