Ковид-19

Японы Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлснээр өнгөрсөн Ням гарагт 18 иргэн халдварын улмаас нас барж, 218 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр Япон Улс даяар нийт халдвар авсан иргэдийн тоо 15,769 болжээ. Тус улсын зүгээс өдөрт нэмэгдэх халдварын тохиолдол багасч эхэлсэн гэж үзэж байгаа юм байна. Харин нийт халдвар авсан иргэдийн 712 тохиолдол, 13 нас баралт нь “Diamond Princess” усан онгоц дээр байсан иргэд юм. Нийслэл Токио хотын хувьд Ням гарагт 91 шинэ тохиолдол бүртгэгдэж 4,568 хүрчээ.