ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.27/ Наран ургах, шингэх 07:37-18:33

Зурхай

2022.02.27, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.27, Ням гараг

Наран ургах шингэх: 07.37-18.33

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.