Техникийн хяналтын үзлэгт урьдчилан захиалга өгөөд дараалалгүй орж болно

Эрх зүй

Жил бүрийн 4, 5-р сард автомашины үзлэг оношилгоо хийдэг хяналтын төвийн ачаалал эрс нэмэгддэг. Учир нь иргэд 6-р сарын 1-ний өдрөөс өмнө үзлэг оношилгоондоо хамрагдах ёстой байдаг. Авто үзлэг оношилгооны хяналтын төв өнөөдрийн байдлаар ямар ч оочер дараалалгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа тул иргэд заавал цагийг нь тулгалгүй эртнээс үзлэг оношилгоондоо орохыг зөвлөлөө. Нийслэлийн СХД-ийн хяналтын төвийн мэргэжилтнүүд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

СХД-ийн техникийн хяналтын үзлэгийн төв  өдөрт 200-250 автомашин үзлэг хийх хүчин чадалтай. Мөн мотоцикл, онгоцноос бусад бүх төрлийн техникийн хяналтын үзлэгийг хийдэгээрээ тус төв давуу талтай.

Одоогоор өдөрт 100-150 тээврийн хэрэгсэл л өдөрт хяналтын үзлэгт орж байна. Харин 4-5 сард ачаалал эрс нэмэгдэж, урт дараалал үүсдэг байна. Тиймээс ийм дараалал үүсгэхгүй техникээ хяналтын үзлэгт оруулахыг зөвлөж байна.

Иргэдийн хувьд теникийн хяналт үзлэгт орох тийм ч чухал зүйл биш үздэг нь маш буруу ойлголт.Тиймээс аюулгүй байдлаа хангах үүднээс заасан хугацаанд заавал техикийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслээ оруулж байх нь чухал юм. Улсын чанартай ийн техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөр ч гэсэн ажиллах хуваарьтай байдаг.

Мөн албан байгууллагууд олон тооны тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулах бол СХД-ийн техник хяналтын үзлэгийн төвийн 70173136 утсаар захиалга өгөөд оочир дараалал үйлчилгээ авах боломжтой юм аа.