Ковид-19

Турк Улсын зүгээс Палестин руу коронавируст тахлын тусламж болгон 15 тонн эмчилгээний хэрэгслүүдийг илгээжээ. 

Тусламжийн хэрэгслүүд дунд 40 мянган вирусын оношлуур, 100 мянган N95 амны хаалт, 40 мянган хамгаалах хувцас, 100 мянган бээлий, 20 мянган нүдний хамгаалалтын шил, 20 мянган хамрын цацлага зэргийг явуулжээ. Турк Улсад нөхцөл байдал хүнд байгаа ч, бусдадаа тусалж байгаад олон хүн баяртай байгааг хэвлэлүүд мэдээлж байна.