Ковид-19

Үндсэн хуулийн өөрчлөлт 5-р сарын 25-ны 12 цагт хүчин төгөлдөр болж нийтээр дагаж мөрдөнө. Хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн сайд л Улсын их хурлын гишүүн байж болохыг зөвшөөрч байгаа юм. Тэгвэл одоогийн танхим яах вэ гэдгийг олон нийт сонирхож эхэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэхэд олон хууль дагаж өөрчлөгдөнө. Эдгээр зохицуулалтыг хийх хүртэл дагаж мөрдөх журмууд хүчинтэй байх юм. Тийм учраас засгийн газрын одоогийн бүтцэд ямар нэг нөлөөлөх зүйл байхгүйг хуульч нар онцоллоо.

Өнөөгийн парламент 20 орчим жилийн дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн нь түүхэн үйл явдал болсон. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа 4-өөс илүүгүй сайд УИХ-ын гишүүнээр давхар ажиллахгүй гэх зохицуулалт туссан. Уг заалттай холбоотойгоор У.Хүрэлсүхийн засгийн газар 5-р сарын 25-наас өмнө огцорч бүтцээ өөрчлөх ёстой гэх улс төрийн өнгө аястай мэдэгдэл удаа дараа гарах болсон. Тэгвэл нэр бүхий хуульчдын уг мэдэгдэл ор үндэсгүй гэдгийг хэлж байна. Учир нь Үндсэн хуультай ижил түвшинд үйлчлэх дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар засгийн газрын бүтэцтэй холбоотой заалтыг 7-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тусгасан юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхтэй зэрэгцэн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг өнгөрсөн оны 11-р сард батласан. Тэгвэл журмын хууль болоод Үндсэн хуулийн өөрлчлөлтийг нэг, хоёр гэж эрэмбэ тогтоох зүйл байхгүй гэдгийг туршлагатай хуульчид сануулж байна. Тиймээс хэн нэгний эрх ашгийн нүдээр Үндсэн хуулийг харж тайлбарлаж болохгүй гэдгийг онцоллоо.

Журмын хуулиар дагаж Үндсэн хуулиа хэрэгжүүлэх тул 5-р сарын 25-наас өмнө өнөөгийн засгийн газар огцрох ёстой гэсэн эрхзүйн зохицуулалт байхгүй

гэлээ