Ковид-19

Хөл хорионд байгаа олон иргэн “Дэлхий хэзээ эргэн хэвэндээ орж хаа нэг тийшээ явж болох бол” хэмээн хүлээлт тавин байгаа. Харин Азийн зарим нислэгийн авиа компаниуд дотоодын нислэг хэвийн үйлдэж эхлэхээр төлөвлөөд байна.

Жишээ дурдвал Хятад, Вьетнам, Малайз, Тайланд, Австрали Улсад дотоодын нислэгийг хэвийн явуулж эхлэхээр төлөвлөж эхэлсэн тухай “CNN” сайтад мэдээлсэн байгаа юм. Гэхдээ одоогоор зуны аяллын тасалбар захиалаад хэрэггүйг анхааруулжээ. Учир нь онгоцоор зорчих иргэдэд маш өндөр шалгуур тавихаас гадна дийлэнх нислэгүүд зөвхөн Засгийн газрын тусгай үүргээр эсвэл ачаа тээш зөөх байдлаар үйл ажиллагаагаа эхлэх юм байна. “AirAsia” компани Малайзад 4-р сарын 29-нөөс эхлэн дотоодын нислэг үйлдэх бол, Тайландад 5-р сарын 1, Энэтхэг 5-р сарын 4, Индонез 5-р сарын 7, Филиппин 5-р сарын 16-наас эхлэн засгийн газраас өгсөн тусгай үүрэгт даалгавар биелүүлэх байдлаар дотоодын нислэгүүд ажиллаж эхлэх юм байна. Харин Австралийн “Qantas Airline” Мелбурнаас Сидней хүртэл 1 цагт 5 нислэг үйлддэг байсан. Одоо төлөвлөж байгаагаар долоо хоногт долоон удаа нислэг үйлдэх болсон тухай “Qantas Airline” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.