Ковид-19

Жоржиа мужийн Хордлогын төвийн мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тус мужийн оршин суугч шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор шингэн цэвэрлэгээний бодис уусан тухай “Atlanta Journal” сайтад мэдээлжээ.

Уг иргэн вирусээс урьдчилан сэргийлж цэвэрлэгээний бодис уусан гэж тайлбарласан байна. Харамсалтай нь энэ иргэнийг сэтгэцийн өвчтэй болохыг эмнэлгийн байгууллагаас тогтоожээ. Жоржиа мужийн Хордлогын төвийн захирал Гайлорд Лопез хэлэхдээ

“4-р сарын 25-нд Атлантын баруун өмнөд хэсэгт амьдардаг 50 гаруй насны нэгэн эр "Шинэ Коронавирус" -аас урьдчилан сэргийлэхийн тулд 16 дусал цэвэрлэгээний бодис уусан байна. Бодисыг уусны дараа эмнэлэгт очсон хэдий ч тэндээсээ сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн”

хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрбээр “Энэ мэдээг сонсоод эхэндээ цочирдож гайхсан ч харамсалтай нь тэр сэтгэцийн өвчтэй хүн байсан” хэмээн онцолжээ.