Ковид-19

Шотландын Сент-Эндрюсийн их сургуулийн гаргасан “Пневмаген” эмийг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор GlycoTarge технологи ашиглан Сарс, Ковид-19 вирус дээр судалсан байна.

Пневмаген эмийг бүтээх багаас ковид-19 вирустэй адилаар хүний биед гэмтэл үүсгэдэг Сарс вирусыг уушгины эсэд нэвтрэхийг зогсоох зорилгоор нумифил ба нүүрс ус агуулсан модулиудыг ашигласан. Судалгаа амжилттай явагдаж, вирусыг эмчлэх болон вирусээс урьдчилан сэргийлэх боломжтойг мэдээлсэн юм. Харин клиникийн шинжилгээгээр “пневмаген” эмийг хэрэглэж болох эсэхийг шийдвэрлэх юм байна.