Ковид-19

Солонгос Улсад коронавируст халдварын тархац багасч хөл хориог цуцалж эхэлсэн. Харин коронавируст халдварын хамгаалалд зориулах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос Улсын эдийн засгийн нөхцөл байдал муудах хандлагатай тус улсын ерөнхийлөгч Мун Жае Ин мэдэгдсэн байна.

Мун Жае Ин өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч, дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэж, ажилгүйдэл бий болж байгаа тухай ярьжээ. Тэрээр хэлэхдээ

“Манай улсын энэ жилийн гурав дахь нэмэлт төсөв хэрэгжиж эхэлж байна. Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос Улсын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд муудах хандлагатай байна”

хэмээн онцолсон байна. Энэ улсад 2008 оноос хойш хэрэгжиж байгаа эдийн засгийн төлөвлөгөө нөөц нь коронавируст халдвараас шалтгаалан уналтад орж эхэлсэн юм. Тиймээс Өмнөд Солонгос Улсын хувьд ирэх улиралд эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 10 гаруй жил болж байгаагүй хүнд нөхцөлд орохыг эдийн засагч нар анхааруулжээ.