Ковид-19

Казахстан Улсад 3-р сараас эхлэн коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан тус улсын нийслэл Нурсултан, Алматы, Шемкент зэрэг хотод шинээр эмнэлэг барих ажил өрнөсөн байна.

Нурсултан хотод баригдсан эмнэлэг энэ долоо хоногт ашиглалтад ороход бэлэн болжээ. Эмнэлэг барихад 13 хоног зарцуулсан юм байна. Тус эмнэлэг нь 7 мянган метр квадрат талбайтай. 200 ортой. Эмчилгээнд шаардлагатай хагалгааны өрөө, амьсгалын аппарат зэргийг бүгдийг нь багтаасан тухай эх сурвалжид мэдээлсэн байна. Эмнэлгийг байгуулахад 12.72 сая ам.доллар зарцуулсан. Өнөөдрийн байдлаар Казахстан улсад 2835 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 720 иргэн эдгэрч, 25 нас баралт бүртгэгджээ.