Топ мэдээнүүд

Канад улсын найруулагч Мостафа Кэшвари коронавирусийн тухай кино хийж эхэлсэн тухай ББС агентлагийн сэтгүүлч Том Брүүкт ярьжээ. Тус кино нь цахилгаан шатанд гацсан халдвартай долоон хүний тухай гарах юм байна.

Дэлгэрэнгүй ...

БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусийн халдвар гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. Дэлхий нийтийг түгшээгээд байгаа “ковид-19” цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхээ энэ үйлдлээр илэрхийлж байна. Ойрын гэрлээ асаах нь иргэн бүрээс ухамсар, хариуцлага шаардаж байгаа уриалгын нэг хэлбэр юм. 

Дэлгэрэнгүй ...

УБ-Өлгий чиглэлийн нислэг

Ковид-19

Эрүүл мэндийн асуумж бөглүүлж, 37-с дээш халуунтай иргэдийг тусгаарлана гэдгийг санууллаа. Мөн иргэдийг онгоцноос буухгүй байхыг зөвлөж, зорчигч бүрийн нэрийг дуудан ямар ажлаар явж байгаа, хаана байрлах зэргийг тодруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс орнууд хилээ хааж халдварт ковид-19 вирусээс хязгаарлаж буй энэ үед, олон улсын хилээр хяналтгүй зорчиж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь вирусийн тархалт хяналтгүй тархах шалтгаан болж байна. Гуравдугаар сард 150 мянга гаруй Афганистан улсын иргэн Иран улсаас нууцаар хилийн шугам даван нутаг буцжээ.

Дэлгэрэнгүй ...

“ББС” агентлагийн эрүүл мэндийн сурвалжлагч Лаура Фостер “коронавируст тахлын эрчимт эмчилгээний тасаг”-аас сурвалжлага бэлтгэжээ. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны эмчлүүлж байгаа эрчимт эмчилгээний тасгийн нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилжээ.

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “ДЭМБ хэт Хятад төвтэй ажилладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн ихэнх хувийг АНУ бүрдүүлдэг. Тиймээс бид санхүүжилтээ буцаах эсвэл болиулах тухай нухацтай шийдвэр гаргана” хэмээн шүүмжилсэн тухай манай сайт мэдээлсэн.

Дэлгэрэнгүй ...

Дорноговь аймаг, Замын-Үүд суманд сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэнээс Ковид-19 илэрч батлагдсан тохиолдлын тоо 16 болсон. Тухайн иргэнийг болон ойрын хавьтал болох 15 хүнийг ХӨСҮТ-д шилжүүлэн авчирсан байна.

Дэлгэрэнгүй ...

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин коронавируст халдварын эсрэг тэмцэж буй эмч нарт нэмэлт цалин болгож 10 тэрбум рубль төсөвлөжээ. Өчигдөр энэхүү шийдвэрийг гаргасан тэрбээр хэлэхдээ

Дэлгэрэнгүй ...

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна."

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Цагаан ордноос явуулдаг өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр Доналд Трамп ДЭМБ-д олгодог санхүүжилтээ багасгах эсвэл цуцлах тухай ярьжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын эхэнд:

Дэлгэрэнгүй ...

ДЭМБ-аас өгсөн мэдээллээр өнөө өглөөний байдлаар дэлхий даяар COVID-19 коронавирусын 1,425,805 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн нэг хоногт COVID-19 цар тахлын 79,769 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр Монгол улсад COVID-19 коронавирусын 16 тохиолдол албан ёсоор батлагдаж, хамгийн сүүлд хойд хилээр эх орондоо эргэн ирсэн иргэнээс өнөөдөр вирусын халдвар илэрлээ. Алтанбулаг дахь боомтоор 3-р сарын 27-нд ОХУ-аас орж ирэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байсан иргэнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн байна.  

Дэлгэрэнгүй ...

2020 онд дэлхийн 100-аад улс оронд янз бүрийн шатны 140-өөд сонгууль, санал хураалт болохоор тов зарлагдаад байжээ. Манай оронд ч гэсэн ирэх 6-р сард УИХ-ын сонгууль болохоор тов зарлагдан, 2020 он сонгуулийн жил гэдгийг та бид мэдэж байгаа...

Дэлгэрэнгүй ...

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Нэгдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 8-ныг хүртэл бүтэн 78 хоног өндөржүүлсэн хөл хорио тогтоосон Ухань хотын хөл хорио албан ёсоор тавигдлаа. Энэ хугацаанд 11 сая орчим хүн гэртээ хөл хорионд байж, хотоос орж гарах агаарын болон газрын урсгал бүгд хаагдсан байсан.

Дэлгэрэнгүй ...

Аврора хөлөг онгоц дээрх Австрали болон Шинэ Зеланд улсын зорчигчдын 60 хувь коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Тус усан онгоц нь Австрали Улсаас Антарктид болон өмнөд Гүржийг чиглэн 3 дугаар сарын 15-нд аяллаа эхлүүлжээ. Харин одоо эрх баригчид коронавируст халдварын улмаас зорчигчдыг буулгахыг татгалзжээ.

Дэлгэрэнгүй ...

3-р сарын 27-нд тухайн иргэн хилээр нэвтэрсэн байна. Ингээд 3-р сарын 28-нд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин давтан шинжилгээг 4-р сарын 8-нд хийхэд хариу эерэг гарчээ.

Дэлгэрэнгүй ...

Твиттер компанийг үүсгэн байгуулагч Жак Дорсэй коронавирусийн тахалд зориулж 1 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдлээ.Түүний твиттер хуудаснаа мэдээлснээр

Дэлгэрэнгүй ...

Марокко улсын Засгийн газрын Даваа гарагийн хуралдаанаар коронавирусийн тархалтыг хэрхэн багасгах тухай голчлон ярилцжээ. Ингээд тус улсын засгийн газраас гэрээсээ амны хаалтгүй гарсан иргэнийг 3-аас дээш сар хорих, мөн 126 ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөөний мэдээгээр Франц улсын коронавируст халдвар авсан иргэдийн тоо 109 мянга хол давж, нас барагсдын тоо 10,328 болсон тухай “Уорлдометр” сайтад мэдээлжээ. Одоогоор Итали Улсад коронавируст халдвараар нас барсан иргэд 17,127 хүрч дэлхийд нас баралтын тоогоор нэгт бичигдэж байна. Мөн Испани Улсын нас баралтын тоо маш өндөр буюу 14 мянга хол даваад байна. Харин шинжээч судлаачид Франц улс дараагийн голомт болох вий гэдэгт санаа зовж байна.

Дэлгэрэнгүй ...

Вашингтон пост сайтын мэдээгээр Мягмар гарагт АНУ-д 1800 өвчтөн коронавирусээр нас барсан тухай мэдээллээ. Одоогийн байдлаар АНУ коронавирусийн өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа юм. Нийт 400 мянган иргэн өвчилсний 12,837 нас барсан. Харин 21,674 өвчтөн эдгэрсэн байна. Харамсалтай нь нас барсан иргэдийн дийлэнх хувийг хар арьстай иргэд эзэлж байгаа гэж тус сайт мөн онцолжээ.

Дэлгэрэнгүй ...

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР. (COVID-19)-ЫН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Кентаки мужид хэсэг залуус “Коронавирус” нэртэй үдэшлэг гэртээ зохиож, тэдний нэг нь халдвар авсан нь тогтоогджээ. Энэ тухай мужийн захирагч Андрью Бэшиар мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй ...

Коронавирус цар тахлаас үүдэн Мексик улс “Корона” шар айрагны үйлдвэрлэлийг түр зогсоолоо. “Корона” шар айргийг үйлдвэрлэгч Групо Модело компанийн зүгээс твиттэр хуудаснаа “Корона” шар айргийн үйлдвэрлэл, зар сурталчилгааг зогсоож байна.

Дэлгэрэнгүй ...

Жайка монгол байгууллага эмнэлгүүдэд амны хаалт, хамгаалах хэрэгсэл хандивлалаа. Хайртай хүмүүсээ хамгаалъя аяныг энэ байгууллага зарласан. Аяны хүрээнд коронавируст халдвараас иргэдийг хамгаалах улсын ажилд дэмжлэг үзүүлж байгаага илэрхийлсэн байна. Хамгаалах хэрэгслийг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон зарим аймгийн онцгой байдлын газарт хүргүүлжээ.

Дэлгэрэнгүй ...

Хэдхэн 7 хоногийн өмнө эрүүл байсан Флорида мужийн хосууд Стюарт Бэйкэр, Адриэн Бэйкэр нар гэрлээд 51 жил өнгөрчээ. Гуравдугаар сарын 3-наас эхлэн хосуудын биеийн байдал муудаж эхэлсэн байна. Харин өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд тэд 6 минутын зайтайгаар хамтдаа хорвоог орхисон тухай түүний хүү Бадди Бэйкэр ярилаа.

Дэлгэрэнгүй ...

2019 оны Английн мисс Баша Мухэржэ гадаад дахь сайн дурын тусламжийн ажлаа хойшлуулж эх орондоо буцаж иржээ. Тэрээр өөрийгөө 14 хоног тусгаарласны дараа коронавирусийн эсрэг эмчийн ажилдаа эргэн ороход бэлэн болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Ковид-19-ийн халдвартай 13 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа. Үүнээс хоёр хүн бүрэн эдгэрсэн байна. Ингэснээр манай улсад халдвартай нь батлагдсан 15 хүний 4 нь эмнэлгээс гарлаа. Сүүлийн өдрүүдэд дээрх хоёр иргэнд таван чиглэлээр шинжилгээ хийхэд халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна. Эдгэрсэн хүмүүсийг одоо 14 хоног тусгаарлан биеийн байдлыг нь хянах юм.

Дэлгэрэнгүй ...

Их Британи Улсын Ерөнхий сайд 55 настай Борис Жонсоны бие хүндэрч эрчимт эмчилгээнд шилжсэн тухай БиБиСи агентлагаас мэдэгдлээ. Борис Жонсон нь Их Британи Улсын Гадаад харилцааны нарийн бичгийн дарга Доминик Раабыг шаардлагатай үед өөрийнх нь ажлыг орлохыг хүссэн байна. Өнгөрсөн Ням гарагт Борис Жонсоны биеийн байдал хүнд байгаа тул зайлшгүй эмнэлгийн тусламж шаардлагатай хэмээн Лондонгийн эмнэлэгт хүргэгджээ.

Дэлгэрэнгүй ...