Их-7 2023 онд Украинд 39 тэрбум ам. долларын дэмжлэг үзүүлнэ 

Улс төр

Их7-гийн бүлэг энэ жил Украинд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгээ 39 тэрбум долларт хүргэж байгаагаа мэдэгдлээ, мөн 3-р сарын эцэс гэхэд ОУВС-г Украинд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Их 7 Оросын эсрэг цаашдын арга хэмжээний талаар хэлэлцэхээс өмнө, одоогийн хоригуудын үр нөлөөг үнэлэх нь чухал гэж бүлгийг даргалж байгаа Япон улсын сангийн сайд мэдэгдлээ. 

Дайны 1 жилийн ойг тохиолдуулж, Их7гийн сангийн сайд нар болон Төв банкны тэргүүнүүд уулзан, 2023 онд Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 39 тэрбум долларт хүргэхээр шийдсэн байна. Энэтхэгийн Бангалор хотод болсон Их7-гийн уулзалтаар Германы Сангийн сайд Christian Lindner.. улс нь Украинд хүчтэй дэмжлэг үзүүлсээр байгаа, одоо бусад орнууд өөрсдийн хувь нэмрээ оруулах цаг болсон гэж мэдэгдлээ. ОУВС Украинд яаралтай санхүүгийн тусламж үзүүлэх, мөргөлдөөний дараах сэргээн босголтод дэмжлэг болох нэмэлт 15 тэрбум долларын шинэ хөтөлбөр 3-р сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ. Германы сангийн сайд үүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн, эрсдлийг талууд эн тэнцүү хувиарлах нь чухал гэдгийг тодотголоо. Дэлхийн эдийн засаг төсөөлж байснаас илүү тэсвэр, тогтвортой байна гэж Их7гийн бүлэг үзэж байгаа юм, гэхдээ инфляци өндөр хэвээр байгааг онцоллоо.