ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.25/ Наран ургах, шингэх 08:41-17:04

Зурхай

2021.12.25, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 21. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.25, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.41-17.04

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.