ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.10.08/ Наран ургах, шингэх 07:01-18:18

Зурхай

2021.10.08, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 2. НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2021.10.08, Баасан гараг

Наран ургах шингэх: 07.01-18.18

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.