Өршөөлийн хууль маргаашаас хэрэгжиж эхэлнэ

Улс төр

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн босгон дээр хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг суурь болгож өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл 7-р сарын 6-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн хэрэгжиж эхэлнэ гэдгийг хууль зүйн сайд мэдэгдлээ. Мөнгө угаан гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ ын өмнө өгсөн засгийн газрын амлалтын хүрээнд өршөөлийн хуулийг баталсан тул татвар төлөхөөс зайлс хийх, авлига албан тушаал, цахим гэмт хэрэг дээрх хуульд хамрагдаагүй байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөрийтэй тоглоом, байгаль орчныг бохирдуулах зэрэг 38 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулаагүйг хэллээ. 157 эрэгтэй, 3 эмэгтэй хоригдол маргааш чөлөөлөгдөж 168 эрэгтэй 16 эмэгтэй дараагийн шатанд суллагдсанаар 344 хоригдол өршөөлд хамрагдаж хорих ангиас суллагдахаар болжээ.