ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.08/ Наран ургах, шингэх 5:02-20:52

Зурхай

2021.07.08, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29. ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.08, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05.02-20.52

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Барилдлага:

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.