Ираны арми цэргийн сүрт жагсаал хийлээ

Улс төр

Жил бүрийн 4-р сарын 18-ны өдрийг Иран улс Үндэсний армийн өдөр болгон тэмдэглэдэг. 1979 хойш тэмдэглэж ирсэн Ираны Исламын хувьсгалт армийн өдрийг цэргийн сүрт жагсаалаар угтдаг уламжлал энэ жил ч мөн давтагджээ.

Ираны Армийн өдөрт зориулсан цэргийн сүрт жагсаал ням гарагт нийслэл Тегеран хотноо болжээ. Цэргийн сүрт жагсаалд Ираны армийн хуурай болон тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчний анги нэгтгэлүүд оролцсон байна. Цэргийн сүрт жагсаал цэргийн машины цуваагаар эхэлж, Ираны цэрэг армийн сүр хүчийг илтгэсэн техник, зэр зэвсгийн цуваагаар үргэлжилжээ. Цэргийн сүрт жагсаалыг Ираны армийн командлагч, хошууч-генерал Абдулрахим Мусави даргалж, пуужингийн болон артиллерийн зэвсгийн машин техникүүд оролцжээ. Түүнчлэн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, пуужингийн анги нэгтгэл, стратегийн давшилтат техникүүд жагсаалд оролцсон байна.