Иран, Сербийн талууд харилцаагаа өргөжүүлнэ

Улс төр

Иран, Сербийн талууд хоёр улсын стратегийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Энэ талаар ням гарагт Ираны ерөнхийлөгч Хасан Роухани болон Сербийн гадаад хэргийн сайд Никола Селакович нар хэлэлцжээ.

Сербийн гадаад хэргийн сайд Иран улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрээр Ираны ерөнхийлөгчид бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид олон улсын тавцанд Тегеран-Белградын харилцааны чиг шугамыг тодорхойлжээ. Ираны тэргүүн энэ үеэр Серби улстай найрсаг таатай харилцаатай явсаар ирснийг тэмдэглэж, цаашид ч мөн хоёр улсын харилцааг улс төр, эдийн засаг, худалдааны салбарт хөгжүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Серби улс нь Балканы хойгийн бүс нутаг дахь Ираны ойрын хамтрагч, түнш улс орон болохыг Хасан Роухани тэмдэглэжээ.