Шведын залуу эко идэвхтэн Грета Тунберг өөрийн сайн үйлсийн сангаараа дамжуулан КОВАКС хөтөлбөрт 100 мянган еврогийн хандив тусламж үзүүлэхээр болжээ. Грета Тунберг энэ мөнгийг цар тахлын эсрэг вакцин худалдан авч, ядуу буурай улс орнуудад хандивлах зорилгоор шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус залуу тэмцэгч Грета Тунбергийн санаачлагыг дэмжин, түүний нэгэн адил сайн үйлсийн аянд нэгдэж, улс орнуудад дэмжлэг үзүүлэн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэхэд уриалсан байна. Грета Тунбергээс өмнө Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн сан Ковакс хөтөлбөрт 100 сая долларын хандив тусламж үзүүлжээ.