Хонконгийн шинэ тэргүүнээр Жон Ли сонгогдлоо

Улс төр

Хятадын засаг захиргааны нэгж болох Хонконгийн шинэ тэргүүнээр Жон Ли сонгогдлоо. Жон Ли нь аюулгүй байдлын асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Бээжингийн талыг баримтлагч улс төрч юм. 

Жон Ли Хонконгийн засаг захиргааны тэргүүний суудалд нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигч байжээ. Түүнийг сонгогчдын зөвлөлийн 1,500 гишүүний 1416 нь дэмжсэнээр Хонконгийн захирагчаар сонгогджээ.

Жон Ли нь Бээжингийн эрх баригчдад ойр үзэл баримтлал бүхий, Хятадын талыг баримтлагч гэдгээрээ алдартай нэгэн юм. Тэрээр Хонконгод 3 жилийн өмнө дэгдсэн иргэдийн жагсаал цуглааныг дарах ажлыг удирдаж байжээ. Жон Ли Хонконгийн захирагчийн албандаа ирэх 7-р сарын 1-нд албан ёсоор орох юм.