В.Зеленский Киевт тогтвортой санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсчээ

Улс төр

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Долоогийн бүлгийн улс орнуудад хандан Киевт тогтвортой санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсчээ.

Зеленский энэ талаар Киевт гэнэтийн, урьднаас төлөвлөөгүй айлчлал хийсэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн хамтаар мэдэгдэл хийхдээ уриалсан байна.

Зеленский:

-Манай оронд дайн тулаан үргэлжилж байга цагт бидэнд сар бүр 5-7 тэрбум долларын хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Дайн дуусгавар боллоо гэхэд бидэнд Оросын цэргийнхэний сүйтгэсэн бүхнийг, дэд бүтцээ сэргээн босгоход дахин 600 гаруй тэрбум долларын хөрөнгө шаардагдана. Энэ бол манай орны хувьд маш их мөнгө учраас та бүгдээс тусламж хүсч байна

гэсэн юм.  

Украины ерөнхийлөгч түүнчлэн Оросын импорт, экспортын эсрэг хоригийг чангатгах багц арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.