Байден, Зеленский нар ОХУ-ын талаар хэлэлцлээ

Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 7-нд ОХУ-ын тэргүүн Владимир Путинтэй Украины асуудал дээр голчлон цахим дээд хэмжээний уулзалт хийсэн.

Тэгвэл долоо хоногийн сүүлээр Цагаан ордны тэргүүн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар яриа хэлэлцээр явуулжээ. Америк, Украины тэргүүлэгчид цаг хагасын туршид утсаар хэлэлцэн, энэ үеэр Донбасс дахь хямралын асуудлаар голчлон хэлэлцсэн байна. 

Украины ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр цахим уулзалтын үеэр Америкийн тэргүүн Жо Байден Украины хамтрагч Зеленскийд хэрвээ Оросын талаас Киевийн эсрэг ямар нэгэн байдлаар цэргийнцохилт өгчж, дайсагнасан алхам гаргавал Москвагийн эсрэг шинэ хориг тавихад бэлэн гэдгээ илэрхийлсэн гэжээ.

Түүнчлэн ерөнхийлөгч Зеленский Цагаан ордны тэргүүнтэй хийсэн уулзалтын талаар өөрийн твиттер хуудсан дээрээ мэдээлэхдээ:

- АНУ-ын ерөнхийлөгч уулзалтын үеэр өнгөрсөн мягмар гарагт Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай хийсэн яриа хэлэлцээрийн талаар хуваалцаж, Украин дахь дотоодын шинэчлэлийн асуудал, Донбассыг тойрсон хямралыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн гэж бичсэн байна.

Жо Байдентай хийсэн утасны ярианы үеэр Владимир Зеленский: -Украин бол энхтайвныг сахигч улс орон. Бид хэнтэй ч дайтахыг, тэр тусмаа халдан довтлохыг хүсэхгүй байна. Бидний гол зорилго бол өөрийн эзэмшлийн газар нутаг, хүн ардаа буцаан авах явдал гэжээ.