Польш Улсад хандан гадны цагаач дүрвэгсдийг албадан гаргахыг хориглосон байна

Улс төр

ЕХ-ны хүний эрхийн шүүх Польш улсад хандан гадны цагаач дүрвэгсдийг албадан гаргахыг хориглосон байна. Польш улсын нутаг дэвсгэрт Беларусьтай залгаа хилээр дамжин гадны дүрвэгсэд нэвтэрч байгаа юм. 

Польш улс Беларусьтай залгаа хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, хилийн зурвасыг хууль бусаар нэвтэрсэн гадны иргэдийг саатуулан, улмаар албадан буцаах арга хэмжээ авч байгаа юм.

Зөвхөн сүүлийн 5 сарын хугацаанд Польшийн хилээр 5 мянга гаруй хүн хууль бусаар орж иржээ. Мөн хилээр хүмүүсийг мөнгөөр зөөвөрлөж байгаа зохион байгуулалттай бүлэглэлийн 500-аад гишүүнийг Польшийн тал баривчилсан байна.

Польшийн хилчдийн мэдээлснээр гадны иргэдийг хууль бусаар зөөвөрлөх ажлыг ихэвчлэн Украин болон Гүржийн иргэд зохион байгуулж байгаа гэнэ.