ЕХ-г 2022 оны 1-р сараас эхлэн Франц Улс тэргүүлнэ

Улс төр

Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон Нэгдсэн Европыг тэргүүлэх хүндтэй мөртөө хариуцлагатай үүрэг шилжин ирэх гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл хийжээ. 

Эммануэль Макрон Парис дахь ерөнхийлөгчийн ордонд ЕХ-г Франц улс тэргүүлэх эрх үүрэг шилжин ирж байгаатай холбогдуулан мэдэгдэл хийжээ. ЕХ-ны туг далбааны өнгөтэй хослол өмссөн Макрон ирэх онд өмнөө тавих зорилгоо тодорхойлсон байна. Юуны түрүүнд ЕХ-ны зөвлөл цар тахалтай тэмцэх, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх тал дээр илүүтэй анхаарч ажиллахаа тэмдэглэн хэлжээ.

Мөн Нэгдсэн Европыг дахин хүчирхэгжүүлэх зорилт зорилго тавин, инновацийн хөгжил дээр тулгуурлан нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ загварчлал гарган ажиллах болно гэдгээ тэмдэглэсэн байна. Түүнчлэн Макрон цагаач дүрвэгсэдтэй холбоотой асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэдгийг хэлж, цаашид Шенгены бүсийн улс орнуудад мөрдөгддөг хууль журмыг өөрчлөх шаардлага тулгарч байгааг ч онцолжээ.

Өмнө нь Шенгены бүсийн орнууд дотроо чөлөөтэй зорчдог байсан бол шинэ тутамд урган гарч байгаа асуудлуудаас шалтгаалан улс орнууд дотоодын хилээ хамгаалах, хилийн аюулгүй байдалдаа анхаарах шаардлага тулгараад байгааг хэлжээ.