Дэлхийн хүн ам 2080 онд 10.4 тэрбумд хүрч цаашаа буурна гэж НҮБ-аас тооцоолсон байна

Үйл явдал

Дэлхийн хүн ам өчигдөр буюу 11 сарын 15-нд 8 тэрбум давлаа. Нийт хүн амыг яг тооцоолох боломжгүй бөгөөд 1-2 жилээр зөрсөн байж болзошгүй гэж НҮБ-аас хэлсэн байна.

Гэхдээ 11-р сарын 15-нд 8 тэрбумын шугамыг давна гэдэг нь хамгийн оновчтой таамаглал юм аа. 11-хэн жилийн дотор дэлхийн хүн ам 1 тэрбумаар нэмэгдсэн нь дэлхийн нөөцийн хувиарлалт, дэлхийн дулаарал зэрэг асуудлыг хурцатгах зовинолыг төрүүлж байгаа ч 20-р зууны дунд үеийн их өсөлтийн дараа, хүн амын өсөлт удааширч эхэлснийг ВВС мэдээллээ.

Дэлхийн хүн амын тоо 9 тэрбум хүрэхэд өшөө 15 жил болох бол, 2080 он болтол 10 тэрбумд хүрэхгүй гэж НҮБ-аас тооцоолж байна. Хүм амын тооцооллыг гаргадаг 3 үндсэн байгууллага байдаг. Энэ нь НҮБ, Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн хэмжилт үнэлгээний хүрээлэн болон Вена дах Wittgenstein-ий төв юм. НҮБ-аас дэлхийн нийт хүн ам 2080-аад онд 10.4 тэрбумд оргилдоо хүрч үүнээс цаашаа буурна гэж тооцоолсон бол бусад 2 байгууллага 2060, 70 онд, 10 тэрбум хүрэхээс өмнө оргилдоо хүрнэ гэж үзэж байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн төсөөлөл юм. Тооцоололд нөлөөлөх үчин зүйлс хувьсан өөрчлөгдөж байгаа нь хүн ам зүйн шинжээчдыг мөн төөрөгдөл, гайшралд оруулдаг гэж ВВС мэдээлж байна. НҮБ-ын ЕНБД-ын бодлогын зохицуулалт хариуцсан туслах Хүн амын эрс өсөлтөд нөлөөлж буй 2 чиг хандлага байгааг тодорхойллоо. Нэг талаас, нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, ариун цэвэр, анагаах ухаан хөгжиж байгаа нь дундаж наслалтыг нэмэгдүүлж байгаа юм, нөгөө талаас олон оронд төрөлтийн түвшин өндөр хэвээр байгааг Maria Spatolisano мэдээллээ.

Хүн амын эрс өсөх төлөвтэй байгаа Африкийн орнуудад нөөцийн дарамт улам хүндрэхийг шинжээчид ярьж байна. Эдгээр орнууд нь мөн, цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд өртөх магадлал хамгийн өндөртэй, цаг уурын санхүүжилт хамгийн шаардлагатай орнууд гэдгийг Ройтерс онцоллоо. 738 сая хүн хэдийн хоол хүнсний дутагдалтай амьдардаг, Сахарын цөлд энэ зууны дунд үе гэхэд хүн ам 95%-иар нэмэгдэнэ гэж эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс мэдэгдсэн байна.

Хүн төрөлхтөн 11 жилийн тодор 1 тэрбумаар нэмэгдсэн энэ үзүүлэлтэд дундаж орлоготой орнууд, тэр дундаа Азийн орнууд голдуу нөлөөлсөн байна. 2011 оноос хойш Ази тивийн хүн ам 700 саяар нэмэгдсэн бол, үүний 180 сая нь Энэтхэгт төржээ. 2023 он гэхэд Энэтхэг улс Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болох төлөвтэй байна.