ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.11.05/ Наран ургах, шингэх 07:40-17:30

Зурхай

2026.11.05 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 7:40-17:30

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн. Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Жаргал үргэлжид ирнэ /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд эрхэм сайн.

Одны тохиол:

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах, арга эвийг олох, түргэн бүтээх үйлс, мөр гаргах, аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.