2026.11.04 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 7:39-17:32
Билгийн өдөр, гараг:
Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн. Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.
Нүд бүрэлзэн улцайна. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.