ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.11.06/ Наран ургах, шингэх 07:42-17:29

Зурхай

2026.11.06 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Наран ургах шингэх: 7:42-17:29

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Сэтгэл амар болно. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.