ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.10.06/ Наран ургах, шингэх 06:56-18:24

Зурхай

2026.10.06 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР | ХАРАГЧИН ҮХЭР

Наран ургах шингэх: 6:56-18:24

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн. Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Жаргал үргэлжид ирнэ /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.

Одны тохиол:

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага:

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.