ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.10.05/ Наран ургах, шингэх 06:55-18:26

Зурхай

2026.10.05 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 25 | НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

Наран ургах шингэх: 6:55-18:26

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин таванд замд гарах, хөрөнгө тавих, үхэгсдийн үйл, худалдаа, арилжаанд сайн. Боолыг шүтүүлэх, ихэтгэхийг тэвч.

Нүд бүрэлзэн улцайна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтэн барилдлага:

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.