ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.10.07/ Наран ургах, шингэх 06:58-18:22

Зурхай

2026.10.07 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 27 | НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Наран ургах шингэх: 6:58-18:22

Билгийн өдөр, гараг:

Шинийн хорин долоонд замд гарах ба үхэгсдийн үйл, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Сэтгэл амар болно. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтэн барилдлага:

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.