Орос, Украины хямралыг зохицуулах яриа хэлэлцээ мухардмал байдалд оржээ

Улс төр

Орос-Украины хоорондын хямрал, дайн тулааныг зохицуулах хэлэлцээрийн үйл явц мухардмал байдалд ороод байна гэж Москва-Киевийн талууд мэдэгдэж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэлэлцээрийн үйл явц ахиц муутай, мухардмал байдалд орсон учраас Орос, Украины хэлэлцээрийн баг ажиллагаагаа түр зогсоожээ. 

Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү өнгөрсөн 2-р сарын 24-нд дайрч орсноос хойш өнөөдөр 80 гаруй хоног, ойролцоогоор 3 сар болж байна. Тэгвэл энэ хооронд өнөөдрийг хүртэл Орос-Украины хооронд дайн тулаан, хямралыг зогсоох, намжаахад чиглэсэн тодорхой яриа хэлэлцээ явагдахгүй байна. Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденкогийн сэтгүүлчдэд мэдээлснээр Украины тал хэлэлцээрийн үйл явцаас үндсэндээ гарсан. Орос Украины талаас найрамдлын гэрээний төсөлтэй холбоотой ямар ч хариу, албаны мэдэгдэл аваагүй байгааг хэлжээ.