Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев намын даргын суудлаасаа буужээ

Улс төр

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эрх баригч “Нур Отан” намын даргын суудлаасаа буужээ. Назарбаев намын даргын суудлаа Казахстаны одоогийн төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевт шилжүүлсэн байна. 

Казахстаны “Нур Отан” намын улс төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. Улс төрийн зөвлөлөөс гаргасан намын удирдлагыг солих шийдвэрийг одоо “Нур Отан” намын их хурлаар хэлэлцэн, эцэслэн батлах юм.

Нурсултан Назарбаев эрх баригч “Нур Отан” намын даргын суудлаасаа бууж байгаа шийдвэрээ улс орондоо эв нэгдэл сахиулж, нэгдсэн удирдлага, нэгдсэн намтай байх зорилготой холбожээ.

Касым-Жомарт ТокаевКазахстаны ерөнхийлөгчөөр 2019 онд Назарбаевыг залгамжлан сонгогдсон юм.