30 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс Орегон мужид амжилттай ихэр хүүхэд төрүүлжээ

Үйл явдал

Орегон мужийн хос 30 гаруй жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлийг үрчлэн авч ихэр хүүхэд төрүүлжээ. Энэ нь хамгийн удаан хөлдөөсөн үр хөврөлийг амжилттай амьд төрүүлсэн шинэ дээд амжилт болж байна.

Үр хөврөлийг 1992 оны 4-р сарын 22-нд -196С орчимд шингэн азотонд хадгалсан байна. Орегон мужид амьдардаг дөрвөн хүүхдийн ээж Рэйчел Рижуэй аравдугаар сарын 31-нд ихрүүдээ төрүүлжээ. Эцэг Филипп Риджуэй "сэтгэл хөдлөм" гэж хэлсэн байна. Лидия Анн, Тимоти Рональд Рижуэй нар шинэ дээд амжилт тогтоолоо гэж Үндэсний үр хөврөл хандивлах төв мэдэгджээ. Энэ төв хандивласан үр хөврөлөөс 1200 гаруй хүүхэд төрүүлэхэд тусалсан байна. Төвийн өмнөх дээд амжилтыг эзэмшигч Молли Гибсон 2020 онд бараг 27 жилийн турш хөлдөөсөн үр хөврөлөөс төрүүлсэн юм.

Эх сурвалж: BBC