Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Их20-ийн тахлын санг байгууллаа

Үйл явдал

Дээд хэмжээний уулзалтын өмнө өнгөрөгч Ням гарагт Индонезийн Ерөнхийлөгч Их20-ийн цар тахлын санг байгуулжээ. Ирээдүйн цар тахалд бэлэн байдлыг сайжруулахад өдийг хүртэл цуглуулсан мөнгөний хэмжээ хангалтгүй байгааг Ерөнхийлөгч Жоко Видодо хэлсэн байна.

Их20-ийг энэ жил даргалж байгаа Индонези улс халдварт өвчний тандалт, судалгаа болон вакцины хүртээмжтэй байдлыг сайжруулах, бага болон дунд орлоготой улс орнуудын хүчин чармайлтыг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санг эхлүүлсэн байна. Сан одоогоор Индонез, АНУ, ЕХ болон Билл болон Мелинда Гэйтсийн сан зэрэг бусад байгууллагуудаас 1.4 тэрбум долларыг цуглуулаад байна. Ковид цар тахлын үеэр чинээлэг орнууд вирусийн эсрэг вакцин гэх мэт нөөцийн дийлэнхийг хандгалж, хуримтлуулж, нөөцөлж байсанд хөгжиж буй орнууд дургүйцэл, бухимдлаа илэрхийлсэнтэй холбоотой тус санг байгуулсан байна. Дэлхийн банк тус сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, ДЭМБ-аас  тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд жил бүр 10.5 тэрбум долларын санхүүжилт шаардлагатай гэх тооцооллыг гаргасан байна.