Москва хотод цаг агаарын байдал муудан цочир хүйтэрч, их хэмжээний цас үргэлжлэн оржээ

Үйл явдал

Манай хойд хөршийн нийслэл Москва хотноо цаг агаарын байдал муудан цочир хүйтэрч, их хэмжээний цас үргэлжлэн оржээ.

Их орсон цасны улмаас Москва хотын нийтийн үйлчилгээнийхэн зам талбайн цас цэвэрлэн амрах завгүй ажиллажээ. Хотод орсон их цасыг цэвэрлэхээр нийтийн үйлчилгээний 90 мянган ажилчин, 12 мянган нэгж техник дайчилсан байна. Москва хотод орсон их цасыг дор дор нь цэвэрлэхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ доголдож болзошгүй байжээ. Хотын эрх баригчид байгалийн онц үзэгдлийн улмаас нийтийн тээврийн үйлчилгээ доголдож болзошгүйг иргэддээ анхааруулж, онцын шаардлагагүй бол хувийн унаа тэргээ унахаас татгалзахад уриалжээ.