АНУ, Канадын нутгаар хүйтрэн, их хэмжээний цас оржээ

Үйл явдал

АНУ болон Канадын нутгаар цаг агаар огцом хүйтэрч, их хэмжээний цас үргэлжлэн оржээ. 

Цаг агаарын тайгүй байдлын улмаас хаа сайгүй хальтиргаа гулгаа үүсч, их орсон цасны улмаас 145 мянган айл өрх гэрэл цахилгаангүй хоцорсон байна. 

Канадын нутгаар бараг метр гаран зузаан цас орж, цасан болон явган шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагджээ. Канадын иргэд машин тэргээ их цаснаас өөрсдийн хүчээр ухаж гаргахаас аргагүй байдалд оржээ. Учир нь цас цэвэрлэгч машин их орсон цасыг цэвэрлэж хүчрэхгүй байна. Торонто хотын нисэх буудалд гадаад дотоод нислэгийн талаас илүү хувь нь цуцлагджээ. Түүнчлэн Америкийн хойд нутгаар мөн их орсон цаснаас шалтгаалан агаарын тээвэр доголдон 3 мянган нислэг хойшлогдсон байна. Дугласын Шарлоттын нэрэмжит олон улсын нисэх буудлын нийт нислэгийн 90% нь цуцлагджээ. Америкийн Виржини, Жоржия, Флорид, Хойд болон Өмнөд Каролин мужид цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас онцгой байдал зарлажээ. Авто замууд их орсон цасанд дарагдсанаас зам тээврийн осол аваар эрс нэмэгдсэн байна.