НҮБ: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд анхаарах цаг ирсэн

Үйл явдал

НҮБ, дэлхийн улс орнуудад хандан уур амьсгалын өөрчлөлт төсөөлж байснаас илүү хурдан явагдаж байгаа талаар мэдээлж, цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулах цаг ирснийг тэмдэглэжээ. Энэ талаар НҮБ-ын тэргүүн Антониу Гутерриш мэдэгдсэн байна. 

НҮБ-ын тэргүүн энэ талаар мэдэгдэл хийх үеэрээ улс орнууд цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэгдсэн арга хэмжээг цаг алдалгүй авч эхлэх нь зүйтэй гэжээ.

Антониу Гутерриш энэ талаарх мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг угтан хийжээ. НҮБ-ын тэргүүн агаар мандалд цацагдаж байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээ цар тахлын өмнөх цаг үеийнхэд тулж очоод байгааг сануулж, уур амьсгалын өөрчлөлт эрдэмтдийн тооцоолж байснаас илүү түргэн явагдаж байгааг тэмдэглэсэн байна.