Биткойны ханш Илон Маскийн мэдэгдлээс шалтгаалан ханш нь 15%-иар унажээ

Үйл явдал
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани цаашид криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зогсоох шийдвэр гаргасны дараа биткойны ханш 15%-иар буурчээ. Teslа компани өнгөрсөн 2-р сарын эхээр биткойнд 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол одоо криптовалютаар тооцоо хийхийг зогсоох шийдвэр гаргасан байна. 
Tesla-г үндэслэгч Илон Маскийн мэдээлснээр тоон мөнгө хүлээн авах арга экологид харшилж байгаагаас гадна биткойны олборлолт хийхэд ашиглах ашигт малтмалын түлшний хэрэглээ эрс нэмэгдэж байгаагаас дээрх шийдвэрийг гаргасан гэжээ. Зах зээлийн шинжээчид Tesla ийм маягаар тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулагч хөрөнгө оруулагчдыг тайвшруулах арга хэрэглэж байна гэж дүгнэж байна. Өнөөдөр биткойны 75%-ийг Хятадад олборлож, энэ улсын эрх баригчид олборлолт хийхэд зарцуулагдаж байгаа цахилгаан-эрчим хүчний хэрэглээ болоод агаар мандалд цацагдах хорт хийн хэмжээг тооцож байгаа юм.