Дэлхийн хамгийн том “iPhone”-ийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаандаа орлоо

Технологи-360

БНХАУ-ын төв хэсэгт орших Жэнжоу хот дахь Apple-ын хамгийн том ханган нийлүүлэгч болох Фоксконн Технологийн Группын үйлдвэр 2022 оны дөрөвдүгээр улиралд COVID-19-ийн улмаас урт хугацаанд зогсонги байдалд орсны дараа ийнхүү шинэ оны оргил улиралд бүх хүчин чадлаараа үйлдвэрлэлээ сэргээж эхэлсэн байна.

“Фоксконн Жэнжоу”  шинжлэх ухаан, технологийн парк нь Фоксконн-ийн хамгийн том үйлдвэрлэлийн байгууламж, бараг 5.6 сая квадрат метр талбайг хамарсан, 784 стандарт хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц бүсэд оршдог. 200 мянга орчим ажилтантай тус аж үйлдвэрийн парк нь Хятадын эх газар дахь Фоксконн компанийн ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн бараг 80 хувийг үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хамгийн том гуанзуудын нэг болох энэ газар 10,000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, үдийн цайны цагаар хоосон суудал бараг харагдахгүй байгаа нь үйлдвэр бүрэн хэмжээнд хэвийн ажилдаа орсныг илтгэж байна. Одоо бүх ажилтнууд эргээд тус тусын ажил үүрэгтээ орсон. Жиа Шиншин CCTV-д өгсөн ярилцлагадаа "Би энд сар орчим ажиллаж байна. Цалин хангамж болон ирээдүйд илүү сайхан амьдрахын тулд энд ирсэн" гэжээ. Аж үйлдвэрийн паркийн шинэ рестораны дарга Чен Хайшиа ярихдаа, тэд сүүлийн нэг сарын хугацаанд 2 сая юань буюу ойролцоогоор 300,000 ам.долларын засвар, тохижилтын ажил гүйцэтгэсэн байна. "Бид бизнесээ өөдрөгөөр харж байна. Шинэ онд бүх зүйл илүү сайхан болно гэж найдаж байна" гэжээ.