Лас Вегас дахь "CES" үзэсгэлэнд БНХАУ технологийн инновацуудаа олон ангилалд шагнал хүртжээ

Технологи-360

Хятадын хэрэглээний электрониксийн брэндүүд 2023 оны хэрэглээний электрониксийн шоу үзэсгэлэнгийн гол анхаарлын төвд байсан талаар CCTV онцоллоо. 

Дэлхийн хамгийн шилдэг гэгдэх Премьер Тек Шоунд янз бүрийн улс орнууд, тэр дундаа Хятадын 400 гаруй компани оролцсон 3100 брэндийг танилцуулсан байна. Дэлхийн топ хэрэглээний цахилгааны хэрэгслийн брэндийн шагналын ёслолд  Хятадын олон брэнд өөр өөр ангилалд шагнал хүртжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэглээний элекстрониксийн компаниуд   олон улсын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаагаа тэлж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэн, олон улсын өрсөлдөх чадварыг сайжруулж иржээ.

ЗАНГ ЛИ | ДЭЛХИЙН ТОП БРЭНДҮҮДИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ТӨЛӨӨЛЛИЙН ДАРГА

"Бид өөрчлөлтийг даван туулсан. Одоогийн байдлаар гүнзгий мэдлэг, гүнзгий хөрөнгө оруулалт болон өндөр нэмүү өртгийн бүтээгдэхүүнүүд рүү шилжээд байна. Бид өөрсдийн хөгжүүлсэн, патентжуулсан олон  бүтээгдэхүүнтэй. "

ЖАН ВЭНХАЙ | ХЯТАДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ЦАХИЛГААН БАРААНЫ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА

“ Дотоодын зах зээлийг бэхжүүлэхийн зэрэгцээ бид дэлхийн аж үйлдвэрийн төлвийг сайжруулахын тулд экспортын бүтээгдэхүүнээс үйлдвэрлэлийн хүчин чадал руу шилжиж, нийлүүлэлтийн сүлжээ, гадаад дахь үйл ажиллагааны даяаршлыг дэмжин ажиллаж байна."

Үзэсгэлэнд Хятадын хамгийн алдартай шинэлэг зүйлүүдийн дунд ухаалаг дэлгэц, ухаалаг гэрийн систем, хиймэл оюун ухаанаар ажилладаг төхөөрөмжүүд болон цэвэр эрчим хүчний шийдлүүд багтжээ. ФУТУР ПЛС -ийн дэд ерөнхийлөгч Адам Голдштейн ярихдаа "Үзэсгэлэнд оролцогчид маш их урам зориг авч байгаа нь Хятадын брэндүүдийн энэ хэсгээс харж болохоор байна. Олон инновац, сэтгэл хөдлөлүүд мэдрэгдлээ. Тиймээс тэд энэ амжилтанд хүрэх байр сууриа аль хэдийн сайн бэхжүүлжээ гэж харж байна"