Очирхүүгийн Саранхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ

Ерөнхийлөгч

Очирхүүгийн Саранхүүд Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ

Бүжгийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 8,000 гаруй хүүхэд, залуучуудад спорт бүжгийн боловсрол олгож, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 30, Бүжгийн спортын мастер 24, дэд мастер 10-ыг төрүүлж, “Сарны цом” бүжгийн спортын тэмцээнийг санаачлан тасралтгүй 10 жил зохион байгуулж, үндэсний өв соёл, дахин давтагдашгүй ондоошил, үнэт зүйлсийг олон улсын тавцанд таниулан сурталчилж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг 11 удаа удирдан дасгалжуулж, Финалын цом болон 5 удаагийн шагналт байранд шалгарсан, 2022 оны бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж, багийн спортын төрөлд олон улсын менежментийг нэвтрүүлэн өндөр амжилт гаргаж, бүжгийн спортын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Бүжгийн спортын холбооны улсын шүүгч, “Сарны бүжиг клуб” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, “Moondance” хамтлагийн үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч Очирхүүгийн Саранхүүд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.