Бямбын Жигжидэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгч

Бямбын Жигжидэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, амжилттай удирдан хэрэгжүүлж, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцыг байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, хөдөө орон нутгийн малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, төв суурин газруудыг автозамаар холбох ажлыг амжилттай удирдан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед үндэсний автозамын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээг бий болгож, орон нутагт телевиз, ФМ радиогийн олон сувгууд, үүрэн холбооны сүлжээг барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэрийг бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбын Жигжидэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.