Далайд гарцгүй Монгол Улс хоёр хөршийнхөө хараат байдлаас гарах хэрэгтэй 

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: “Хүнс бараа бүтээгдэхүүний 47 хувь болоод бусад импортын бараа бүтээгдэхүүний гол боомт Зам-үүд байдаг. Мөн эрчим хүч, шатахуун ОХУ-аас хараат байдаг.

Тиймээс далайд гарцгүй Монгол Улсын хувьд энэ хараат байдлаас яаж гарах вэ? гэдэг бол бидний цаашдын стратеги байх ёстой.

Ингэхийн тулд усан цахилгаан станцууд баригдах ёстой, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх ёстой, нефтийн үйлдвэрээ барьж дуусгах ёстой. Мөн боомтууд авто зам, төмөр замаар холбогдох ёстой. Бусад тээврийн гарцуудыг нэмэх зайлшгүй шаардлагатай. Цар тахлын үед бүр илүү тод харагдаж байна. Тиймээс Монгол улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносон байх, дотооддоо үйлдвэрлэдэг байх, тээвэр логистикийн хамаарал багатай байх гэсэн энэ том агуулга руу л дөхөх, алхах нь гашуун боловч үнэн” гэлээ.