Л.Оюун-Эрдэнэ: Зорилтот бүлгийн 50%-иас дээш III тундаа хамрагдвал шар түвшинд шилжинэ

Засгийн газар

Өнөөдрөөс буюу 11-р сарын 1-ний өдрөөс үзвэр үйлчилгээ, зарим урлаг соёлын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээж байгаа.

Ингэхдээ 3-р тунд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юм. Мөн үзвэр үйлчилгээ явуулж байгаа газруудад явуулын вакцинжуулах цэг ажиллуулна гэдгийг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Улсын хэмжээнд 2,8 сая тун вакцины нөөц байна. Тиймээс гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажлыг хийхээр болжээ. Зорилтот бүлгийн иргэдийн 50 иас дээш хувь вакцины гурав дахь тундаа хамрагдсан тохиолдолд шар түвшинд шилжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.