Засгийн газар “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт” уриатай 2022 оны төсвийн төслөө маргааш уих-д өргөн барина

Засгийн газар

Сангийн сайд Б. Жавхлан: Засгийн газар 2022 оны төсвөө бэлэн болголоо. Маргааш УИХ-д өргөн барина. Хөдөлмөр, бүтээмж , өсөлт гэсэн уриатай төсвийн төсөлд дараах шинэчлэлийн зорилт тавьж байгаа.

Үүнд:

1.    Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээнэ

2.    Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ

3.    Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай Монгол хүүхэд, баялагтаа эзэн Монгол иргэдийг бий болгоно

4.    Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ

5.    Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзана /төрийн албаны бүтцийг шинэчлэнэ/

6.    Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна /төрийн үйлчилгээг цахимжуулах/

7.    Урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй /үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ/

8.    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна" гэлээ.