Ирэх оноос хүүхдийн мөнгөний 50 хувийг хуримтлал руу шилжүүлдэг болно

Засгийн газар

Сангийн сайд Б. Жавхлан: “Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлнэ. Энэ хүрээнд 2022 оны 01 сарын 01-ээс 07 сарын нэгэн буюу эхний хагас жилдээ 100,000 төгрөг хүртэлх сонголттойгоор авч хэрэглэж болно. Хүсвэл хуримтлал руу нь шилжүүлж болно.

Хуримтлал нь мэдээж инфляцаас хамгаалагдсан, арилжааны хүүгээр өссөн хэлбэртэй байна. Төрөөс зохицуулагддаг даатгалд заавал хамрагдсан, хамгаалагдсан байх юм. Харин долоон сараас хойш 50 мянгаас доошгүй нь төгрөг нь хуримтлагдана. Үлдсэн 50 мянган төгрөг нь сонголтоор хүүхдүүд гар дээрээ авч хэрэглээндээ зарцуулж болно гэсэн зохицуулалт хийж байгаа” гэлээ.