Засгийн газар

Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэлсэн. Ингэснээр Оюу толгой төсөл гол баялагтаа хүрч олборлолт эхэллээ гэж ойлгож болох юм. Гэхдээ Рио Тинтотой хийх засгийн газрын хэлэлцээр үргэлжилнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар хэлж байна. Ялангуяа олон харилцааны зангилаа болсон Дубайн гэрээг бүр цуцлах эсвэл өөрчлөлт оруулан үргэлжлүүлэх эсэхээ шийднэ гэдгийг онцолж байна.

Дэлгэрэнгүй ...

архив

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч  шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй ...

Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар болон Рио тинто компанийн хооронд үүссэн маргаан өндөрлөж харилцан тохиролцож чадснаар үйлдвэрлэл дахин сэргэж байгаа нь энэ юм. Гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын анхны тэсэлгээний командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө. Мөн төсөл эхэлсэн цагаас хойш Монголын Засгийн газарт үүссэн байсан 2.3 тэрбум америк долларын өр өнөөдрөөс бүрэн тэглэгдлээ.

 

Дэлгэрэнгүй ...

2-р сарын 7-нд ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх ёстой байсан. Гэвч энэ өдрүүдэд коронавируст халдварын тархалтын оргил үе таарч байгаа учраас нийслэлд улирлын амралтыг долоо хоногоор хойшлууллаа. Мөн долоо хоног цахимаар хичээллүүлэхээр болж байна. Харин орон нутагт халдварт өвчний тархалтыг судалж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргахаар төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй ...

Сайжруулсан шахмал түлшний чийглэгийн стандартыг 2019 онд батлахдаа 10 хувиас багагүй байх ёстой гэж тогтоожээ. Гэвч зүүн бүсийн үйлдвэрээс гарч байгаа түлшний чийглэгийн хэмжээ 6-7 хувьтай байна. Энэ нь үйлдвэрлэлийн стандартад нийцнэ гэж албаны хүмүүс хэлж байгаа ч БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ стандартыг шинэчилж, технологи үйлдвэрлэлийг сайжруулах чигэлэл өглөө.  Мөн баруун бүсийн үйлдвэрийн ойр орчмын бохирдлыг багасгах үүднээс ногоон төгөл байгуулах ажлыг нэн даруй эхлүүлэхийг албаны хүмүүст даалгалаа.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...